ХАВТГАЙ ДЭЭВРИЙН ТӨГС ШИЙДЭЛ

Ямар ч дээврийг бүрхэхэд хангалттай уян хатан. Салбарын дээд зэрэглэлийн ЭПДМ дээврийн материалаар барилгын дээврээ хамгаалаарай.

Дээврийн хамгийн зөв сонголт

ЭПДМ мембраныг шинэ барилгын дээвэр болон хучин дээврийг сэргээх, шинээр засварлахад өргөн хэрэглэж байгаа бөгөөд орчин үеийн барилгын стандартын шаардлага болон бүтээгдэхүүний чанарын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж буй учир ЭПДМ мембраны хэрэглээ улам бүр өсөн нэмэгдсээр байна. ЭПДМ мембран нь онцлог, үр ашгаараа давуу талтай учраас худалдаа үйлдвэрлэл, орон сууцны олон олон барилгын дээвэрт дэлхий дахинаа танигдаад байна.

Байгальд хоргүй мембран

ЭПДМ мембраныг үйлдвэрлэх, суулгах, хэрэглэх явцад хүрээлэн буй орчинд химийн онцгой сөрөг нөлөө үзүүлэхгүй. Тус мембран нь хорт бодис ялгаруулахгүй, борооны ус тогтоож хэрэглэхэд хоргүй. ЭПДМ мембраныг дахин хэрэглэж болох бөгөөд явган хүний зам, асфальтан замын хэрэглээнд эргүүлэн ашиглаж болно. Экологийн эдгээр давуу талууд мембраны 50 шахам жилийн эдэлгээтэй болгож байгаа төдийгүй ЭПДМ мембраныг ашиглан ногоон дээвэр хийх бүрэн боломжтой. 

 

Ногоон дээвэр

Хүрээлэн буй орчинд ихээхэн анхаарал хандуулж байгаа өнөө үед ногоон дээвэр хийх систем нь зүлэгжүүлэлт, газар тохижуулалтын нэгэн арга болон хэрэглэгдэж байна. ЭПДМ мембран нь шалгагдсан бүтээгдэхүүн бөгөөд доошоо ус нэвтрүүлэхгүй ногоон хийх бүрэн баталгаатай. Иймээс энэхүү мембраныг хөнгөн чанарын, арчилгаа бага шаарддаг ногоон ургамлын төгөлтэй хослуулан өргөн уудам ногоон дээвэр хийвэл маш тохиромжтой.

Ногоон дээвэр нь экологийн олон ач холбогдолтой.

Нарны эрчим хүч хураадаг дээврийн систем

ЭПДМ мембраныг нарны эрчим хүч хураадаг аль ч төрлийн системтэй хялбархан хослуулж хэрэглэх боломжтой. ЭПДМ мембран дээр эрчим хүч хураагуур нимгэн цаас, материалыг шууд нааж хэрэглэх бөгөөд дээвэр дээрх хоолойнуудыг ЭПДМ-ын дагалдах хэрэгсэл, цавуунуудаар нааж, ус нэвтрэхгүй болгож өгнө. Орчин үеийн хэрэглээ болсон эрчим хүч хураагуур нимгэн цаас, материалыг ЭПДМ дээр шууд наахдаа мембраны туслах материал болох " Quick Seam Tape " ашиглана. Нарны эрчим хүч хураадаг дээврийн систем нь эрчим хүчний өртгийг хэмнэж, орчинд тархах каброн хүчлийг бууруулах ач холбогдолтой.