ЭПДМ мембраны танилцуулга

Барилгын дээврийн зориулалтаар үйлдвэрлэж буй ЭПДМ мембран нь этилен-пропилин-дайн-терполимерыг нүүрсний хар, тос, хатуужуулагч болон бусад нэмэлтүүдтэй хольж хийсэн нэг давхар сентеник бүтээгдэхүүн юм. ЭПДМ мембран нь өргөн энтэй, сунгах явцад урагдахгүй бөгөөд зориулалтын машинаар ороомог хэлбэрээр үйлдвэрлэдэг. Мөн ЭПДМ мембран нь маш бат бөх чанартай бөгөөд галд удаан тэсвэртэй материал юм. Хамгийн анх 1980 онд АНУ-ын Висконсон мужид ЭПДМ мембранаар дээврийн ажил гүйцэтгэсэн бөгөөд тэр цагаас хойш өдгөөг хүртэл дэлхий дахинаа мянга мянган барилгын дээвэр хийсний зэрэгцээ уур амьсгал үл харгалзан Аляаскын тасхийм хүйтэн ч Арабын ган халуун наранд ч ЭПДМ мембранаар дээвэр тавих ажлаа үргэлжлүүлэн хүргэсээр байна.

Барилгын дээврийн ажилд зориулсан олон талын дагалдах хэрэгслүүд

АНУ-ын ЭПДМ мембран нь дээврийн олон талт хэрэглээ, үйл ажиллагааны нарийн шаардлагуудыг бүрэн хангасан дагалдах хэрэгслүүдээс бүрдэнэ. Холбогдох бүхий л бараа материалыг зөвхөн Firestone компани үйлдвэрлэдэг. 

Цавуу, наалт, цэвэрлэгээний болон бүрэх материалууд 

"Firestone Bonding Adhesive"

"Firestone Water Based Bonding Adhesive

"Firestone Splice Adhesive

"Firestone Lap Sealant HS

"Firestone Water Block Sealant

"Firestone Pourable Sealer"

"Firestone Splice Wash"

"Firestone AcryliTop Coating"

Даруулга болон бэхэлгээ төмрүүд

"Firestone Coiled Metal Batten Strip"

"Firestone Termination Bar"

"Firestone Fasteners"

"Firestone V-Plates"

"Firestone Insulation Plates"

Бат бөх туузан наалт

1987 оноос хойш туузан наалтыг ашиглан дээврийн ажилд ашиглаж эхэлсэн. Энэхүү бүтээгдэхүүн нь мембраны залгааг ажлыг хөнгөвчилсөн төдийгүй он удаан жил тогтвортой байж чадна. Ийнхүү шинэ технологи нь ажил хөнгөвчилж, амар хялбар болгож байна. Дэлхий даяар олон сая метр туузаан наагчийг өдгөө хэрэглээд байна.