Бүхий л хэрэгцээнд нийцсэн дээвэр

ЭПДМ мембран дээврийг чулуун болон плитан балластед системийн адил ямар ч гадаргуу дээр зориулалтын төрөл бүрийн металл даруулгаар бэхэлж өгнө. Барилгын дээвэрт туйлын сайн тохирсон хамгийн шилдэг манай системийг барилгын мэргэжилтэн, байшин барилга эзэмшигч та бүхэн сонгон хэрэглээрэй. 

Балластед систем

Энэхүү системийг ашиглан ЭПДМ мембранаа сонгосон гадаргуу дээр элбэг дэвсэж өгнө. Давхар амнуудыг 10 см орчим зөрүүлээд "Quick Seam Splice Tape" буюу түргэн наагч хуулдаг туузаар хооронд нь дарж наана. Дээврийн ерөнхий талбай болон яндан, хоолойнуудыг тооцоолсны дагуу форм флашаар тойруулан ороох буюу дарж сайн наана. Мембраны дээврийн ажлыг хийж дуусаад голын чулуу эсвэл мөлгөр чулуугаар дарж өгнө. Доод хэмжээ нь 1 мкв талбайд 30-50 кг хайрга, чулуу байхаар тооцно.

Давхарлах систем

Балластед системийн нэгэн зохимжит хэлбэр бөгөөд ерөнхий талбай ихтэй болон эрс тэс уур амьсгалтай улс, орнуудын нөхцөлд ашигдахад нэн тохиромжтой. ЭПДМ мембраны дээр нь чийг нэвтрэхгүй хавтан болон хамгаалалтын гео-даавуу материал дэвсэж болно. 

Дээрх хоёр системийг барилгын ямар ч дээвэрт ашиглаж болох боловч дээврийн налуу 1:6 гэсэн харьцаанаас ихгүй байх хэрэгтэй.

Энэхүү системийн давуу талууд: