МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Дээвэр болон барилга байгууламжид хэрэглэх ус, уур тусгаарлах хуйлмал материал

Техникийн ерөнхий шаардлага

1.1 Энэ стандарт нь барилга байгууламжийн ус, уур тусгаарлах хуйлмал материалын зориулалт, ангилал, хүлээн авах дүрэм, турших арга, хэрэглэх заавар, техникийн ерөнхий шаардлага, аюулгүй ажиллагааны журам, хадгалалт, тээвэрлэлтийн шаардлагуудыг тогтоох ба Р /полиэфир/, G /стирол, бутадиен, дулаанд тэсвэртэй хуванцар/ зэрэг уян хатан шинж чанарыг зохицуулах нэмэлт, ус тусгаарлах дээд ба ул (ар)-ны бүрхүүл үетэй, ЭПДМ хуйлмал материалын хэрэглэх хүрээг тогтооход хамаарна. 

1.2 Хуйлмал материалыг үйлдвэр, орон сууц, олон нийтийн барилга байгууламж, иргэний барилгын дээвэр, хана, зоорь, ариун цэврийн өрөөний шалны ус тусгаарлалтанд -45 0С-ын, уур тусгаарлалтанд -30 0С-ын температур бүхий орчинд хэрэглэнэ. 

Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай хуйлмал "ЭПДМ" материал

Техникийн ерөнхий шаардлага

1.1 Энэхүү стандарт нь телин-пропилин-дайн терполимербуюу цаашид (EPDM гэх) бүтэцтэй, нэг давхар, уян зөөлөн EPDM хуйлмал материалыг дээвэр болон ус тусгаарлах зориулалтаар хэрэглэх үед бүтээгдэхүүний техникийн шаардлагыг тогтооход хамаарна. Энэхүү хуйлмал материал нь хүчитгээгүй, шилэн мяндсан утсаар хүчитгэсэн, шилэн мяндсан гадартай боловсруулсан уян резинэн хуйлмал материалуудад хамаарна. 

1.2 Дээвэрт ашиглах тохиолдолд галд тэсвэрлэлт, материалын залгаасны бат бэх, энэ стандартын шаардлага хангасан байдал, дээврээс хөндийрөх болон ус тусгаарлалт зэрэг хүчин зүйлүүд хамаарна. 

1.3 Стандартын үр дүнгийн үзүүлэлтүүдийг Си системийн нэгжээр заасан. 

1.4 Энэхүү стандартад дурдсан материалууд, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжүүд нь эвдрэх, гэмтэх аюултай байж болзошгүй. Стандартыг хэрэглэж, мөрдөх явцад гарч болох аюулгүйн ажиллагааны дүрмийг энэхүү стандартад тусгаагүй болно. Энэхүү стандартыг мөрдөж ажиллахдаа хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хэрэглээний заавруудын талаарх асуудлыг тухайн хэрэглэгч тус бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө сайтар судалж, тодорхойлсон байх ѐстой бөгөөд гарсан үр дагаврыг хариуцана.