Угсармал дээвэр

Угсармал дээврийн систем нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хуулагдахаас сэргийлж зориулалтын металлаар дарж хадаж өгдөг арга юм. Дээврийн налуу 1:3 гэсэн харьцаатай байна. ЭПДМ мембраныг 3 янзын механик аргаар хийж болно. Үүнд RMA, MAS, BIS системүүд ордог. Дээрх гурван аргыг хамтад нь хэрэглэж болох бөгөөд нийт талбай болон ямар ч энтэй мембраныг дурын гадаргуу дээр төвөггүй наалдуулж болно.

Даруулж хадах арга "RMA"

ЭПДМ мембраны уулзвар, залгаас болон бусад шаардлагатай хэсэгт зориулалтын "RMA strips" урт металлаар дарж хадсаны дараа төмрийн ирмэгүүдийг түргэн наагч хуулдаг туузаар "QuickSeam Splice Tape"  дарж наана. Салхины хүчийг тооцоолон зохих металл даруулгыг ашиглана. Өргөн хэмжээтэй ЭПДМ хавтгайд наагч хар тууз ашиглан металл төмрийг даруулан нааж болно.

Залгаасыг дарж хадаад дээр нь наалт хийж хамгаалах арга "MAS"

Энэхүү арга нь өргөн энтэй ЭПДМ мембраныг гадаргуу дээр наагаад богино металлаар даруулж бэхлэх төмрөөр дахин хадаж тогтооно. Энэхүү арга дээрх даруулж хадах аргатай төстэй ч дээврийн хэлбэрээс үл хамааран хэрэглэж болдгоороо ач холбогдолтой.

Хол зайнд металл даруулгаар хадах "BIS"

Өргөн энтэй ЭПДМ мембраны залгаасуудын дунд хэсгээр нь богино хэмжээтэй зориулалтын металлаар даруулж хадна. Залгаасны зөрлөг хамгийн багадаа 20 см байвал тохиромжтой.

Системийн давуу талууд